Монголбанкны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан”-д оролцохыг урьж байна

Нийтэлсэн: Админ 2023-11-29 11:55:24

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж хөгжсөний түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан банк санхүүгийн системийн хөгжил, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах хүрээнд энэхүү бүтээлийн уралдааныг зарлаж байна. Бүтээлийн уралдааны зорилго нь эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг судлаач, эрдэмтэд болон оюутнуудыг дэмжих, тэдгээрийн бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцох хүсэлтэй судлаач, оюутнуудын бүтээлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16:00 цаг хүртэл цахим хэлбэрээр erti@mongolbank.mn хаягаар хүлээн авна.

Уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу.

2 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх