Н.Удаанжаргал байхгүй учраас оффтейк гэрээг “сонсох” боломжгүй
Нүүрстэй холбоотой гэрээний асуудлууд шалгагдаж байгаа аж. Гэхдээ оффтейк гэрээний тухайд гацаанд орсон байх магадлалтай. Уг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн оффтейк есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргасан.
Энэхүү гэрээг 2017-2019 онд байгуулсан. Ингэхдээ тухайн үеийн ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу нууцад хамруулсан байдаг. Тэгвэл эдгээр гэрээний хамгийн гол хүн нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал юм. Тэр одоогоор эзгүй байгаа юм. Хил давж яваад жил гаруй болсон. Хэд хэдэн улсад сураг нь гарсан. Гэхдээ хууль хяналтынхан яагаад ч юм, авчирч чадаагүй л байна. Тэгэхээр Н.Удаанжаргал байхгүй учраас оффтейк гэрээг “сонсох” боломжгүй гэсэн үг. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бусад худалдан авалт, гэрээнүүдтэй холбоотой асуудал олон бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР