
“Шарк” Б.Пунсалмаа АЭХ-г тэргүүлэх үү?
Сонгуулийн жилийн босгон дээр АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Тодруулбал, ирэх даваа гаригт болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулганаар Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 350 төлөөлөгч шинэ ерөнхийлөгчөө тодруулах юм.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор тодорч дуусах бөгөөд хэд хэдэн кандитыг онцолж болохоор байна. АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага энэ удаад ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй, нэр цэвэр улстөрчийг тэргүүнээрээ сонгох ёстой гэлцэж буй. Шинэ ерөнхийлөгч хэн болох нь ирэх УИХ-ын сонгуульд АН эмэгтэйчүүдэд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх нь тодорхой болох учраас ийнхүү няхуур хандаж байгаа ажээ.
Одоогоор нэр дэвшигчид дундаас “М Oil Group”-ийн Б.Пунсалмаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа аж. Нэг талаас тэр бол нэр цэвэр, нийгэмд, тэр тусмаа эмэгтэйчүүдэд чиглэсэн олон төслийг хувиараа хэрэгжүүлж ирсэн улстөрч. Нөгөө талаас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо санхүүгийн хувьд чадамжтай байх эсэх нь шинээр сонгогдох ерөнхийлөгчөөс нь шууд хамаарна.
Тийм ч учраас “Шарк” Б.Пунсалмаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал бусад нэр дэвшигчээсээ өндөр байгаа ажээ.
Б.Очир
kkkk
2023-09-25 | 14:37:54 ХариулахReplica-Taschen sind Nachbildungen von Designer-Taschen, die oft zu einem Bruchteil des Preises des Originals erhältlich sind. Diese replica taschen werden oft von Unternehmen hergestellt, Dior replica taschen die versuchen, den Stil und das Aussehen der Originaltaschen nachzuahmen.Es gibt verschiedene Gründe, warum Menschen sich für Replica-Taschen entscheiden. fake taschen Ein Grund ist der finanzielle Aspekt - Designer-Taschen können sehr teuer sein, und nicht jeder kann es sich leisten, YSL replique sac sie zu kaufen. Replica-Taschen bieten eine erschwinglichere Alternative, die dennoch den gewünschten Stil und die gewünschte Ästhetik bietet.
Libreng Sign-Up Bonus sa Online Casino: Ang Ultimate na Gabay
2023-09-23 | 17:39:20 ХариулахExcellent to the point article and news.. Well appreciated, My sites: Libreng Sign-Up Bonus sa Online Casino: Ang Ultimate na Gabay