Шинээр баригдаж буй "Хүннү-2222" хорооллын цахилгаан шатнаас хүн унаж нас баржээ
"Баригдаж байгаа барилгын есөн давхар ажил хийж байсан хүн лифтнээс унаад нас барчихлаа гэх” мэдээлэл өчигдөр /2022.11.29/ 12:39 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай иргэн "Хурд" группийн захиалгаар баригдаж байгаа "Хүннү-2222" хорооллын есөн давхарт шалны плита нааж байгаад хөөсөнцрөөр хаасан байсан лифтнээс унаж нас барсан байв.
Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.