АН-ЫН ГИШҮҮД С.ЭРДЭНИЙГ НАМЫН ДАРГЫН АЖЛАА ӨГӨХИЙГ ШААРДЖЭЭ

Нийтэлсэн: Админ 2018-11-06 8:51:11

АН-ЫН ГИШҮҮД С.ЭРДЭНИЙГ НАМЫН ДАРГЫН АЖЛАА ӨГӨХИЙГ ШААРДЖЭЭ


АН-ын дотоод зөрчил 3-4 нам болж хуваагдах хүртлээ даамжирсан, залуучууд нь намаа шинэчлэх хүсэл эрмэлзэлтэй авч С.Эрдэнэ нөгөө л сурсан зангаараа өөрийн хүрээллээрээ ээлжит Вангийн хошуугаа АН-ыг болгохоор улайрч буй тухай эх сурвалжууд эртнээс мэдээлж байлаа. С.Эрдэнэ ван ч гэсэн өөрийнх нь эсрэг намын гишүүдээ намаасаа хөөх ажилд гаршсан.


Саяхан болж өнгөрсөн АЭХ-ны тэргүүнд өөрийн хүн С.Одонтуяаг хүч хэрэглэн байж дахин сонгуулжээ.Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар С.Эрдэнэ Баянзүрх дүүргийн намын хурлыг хүчээр хийгээд зогсохгүй, намаа зөвхөн өөрийн хатуу гарт, өөрийн хүрээлэлд барихын тулд эсэргүүцсэн намын жирийн гишүүдээ элдэвлэн доромжилж, дарамталж бүр заримд нь гар хүрчээ.


Намын даргаа жигшсэн эгэл жирийн гишүүд, залуу үеийнхэн нь түүнийг сонгож гаргасандаа харамсч, амаа барьцгааж байгаа гэнэ. Мөн АН-ын  гишүүд намын даргаа ЖДҮ-с зээл авсан, бондтой холбогдсон хүмүүсээ намаас хөөх, хасах асуудал ярих ёстой байтал өөрийн эрх ашгийн төлөө АН-д эзэн суухаар улайрч буйд зэвүүцэж АН-аас зайлахыг шаардсан гэх мэдээлэл ч байна. Нийгмийн даатгалтай холбоотой бохир, бусармаг үйлдлээр  гаршсан, хууль бус үйлдэл асар их хийдэг хүн намын даргатай баймааргүй байна гэдэг сануулгыг ч С.Эрдэнэд өгөөд амжсан гэнэ.


АН-ынханы энэ маргаан зөвхөн АЭХ-ны тэргүүн сонгох үеэр цухалзаж байгаа гэвэл бас үгүй. С.Эрдэнээр удирдуулж эхэлмэгцээ л энэ намынхан хөдөлгөөнд орж фракцууд нь намын даргаа авах гэж гүйлдэн, Ерөнхийлөгч ч намаа хяналтандаа байлгах цаашлаад МоАХ дээрээ суурилан шинэ нам байгуулах гэсэн зөрчлүүд нь улам бүр гүнзгийрч одоо гадагшилж эхэлж байгаа бололтой.



Үүнийг батлах мэт өчигдөр АН-ын дарга С.Эрдэнэ баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан одоо Монгол улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваад сахилгын шийтгэл оногдууллаа гэсэн нэрээр намаасаа хөөчихлөө. АН-ыг өөрийн ээлжит Вангийн хошуугаа болгох хүсэл сонирхолтой С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн зөвлөхийг хөөж, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан Т.Батцогтыгоо удаа дараа дуудан дарамталж байсан төдийгүй өнгөрсөн бямба гаригийн хурал дээрээ барьцалдаж, зодоон хийсэн зэрэг асуудлууд нь С.Эрдэнийн улайрал АН-ын дотоод зөрчил дээд цэгтээ хүрсэн гэдгийг нотолж байна.