МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар шинээр томилох 10 сайдыг нэрлэлээ
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн МАН-ын удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр "МАН-ын удирдах зөвлөл Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлаар хэлэлцэж одоо байгаа Засгийн газрын гишүүдээс найман сайдыг чөлөөлж УИХ-ын гишүүн найман сайдыг томилох санал орууллаа. Үүн дээр нэмэгдээд асуудал эрхэлсэн хоёр сайдыг гаргахаар шийдвэрлэлээ. Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй болсон. Тиймээс намын удирдлагын гишүүд Ерөнхий сайдын саналыг дэмжлээ.
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан
- Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Д.Сарангэрэл
- Зам тээврийн сайд С.Бямбацогт
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал
- Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар
- Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар
- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
- Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар Ж.Сүхбаатар
- Спортын асуудал эрхэлсэн сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг сайдаар дэмжлээ" гэв.