ТӨРИЙН БАНКНААС "ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Жил бүрийн 10 дугаар сарын 31-нийг Дэлхий нийтээрээ мөнгөн хөрөнгөө хуримтлуулахад зориулах өдөр болгон “Олон улсын хуримтлалын өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн билээ.
Манай улсын хувьд Монголын Банкны холбоо Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг 2012 онд анх гаргаж, иргэдээ банкинд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалж ирсэн юм.
Энэ жилийн хувьд "Дэлхийн хуримтлалын өдөр"-ийг тохиолдуулан Монголбанк, Германы Шпаркассе сан, МонголынБанкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон арилжааны банкууд хамтран Хуримтлалын өдөрлөг зохион байгуулж, иргэд, олон нийтэд хуримтлал хэрхэн үүсгэх, хуримтлалын ач холбогдолын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж ажиллалаа.
2018 оны 10-р сарын 31-нд Монголын Хүүхдийн ордонд болсон энэхүү өдөрлөгт Төрийн банк хадгаламж нээлгэсэн хүүхдүүдээс 3 азтай хүүхдийг тодруулан “Сурагчийн карт”-аар урамшуулсан бөгөөд М.Энхтуул, А.Мөнхзаяа, Х.Өнөмөнх тодорлоо.
Төрийн банк Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй Харилцагчийн өдөрлөг 2018.10.29-11.6-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэгт үргэлжилж байна.