Б.Асралтад Төрийн албаны зөвлөлөөс хоёр зүйл бүхий сануулга ирүүлжээ
Б.Асралтыг Гаалийн ерөнхий газрын даргаар томилсон хуулийн хугацаа нь энэ наймдугаар сард дуусч байгаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд агентлагийн даргыг зургаан жилийн хугацаатай томилно гэж заасан байдаг. Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын хувьд 2016 оны наймдугаар сард томилогдож байв.
Тэгвэл сар хүрэхгүйн өмнө Төрийн албаны зөвлөлөөс Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад хоёр зүйл бүхий албан тоотыг хаягласан байна. Энэ албан бичгийн нэг нь Гаалийн ерөнхий газрын даргын томилгооны хугацаа дууссан тухай бөгөөд нөгөөх нь Б.Асралтыг шүүхийн шийдвэрийг удаа дараа биелүүлээгүйг хатуу анхааруулсан байжээ.
Учир нь, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон, буцаад ажилд нь томилох тухай шүүхийн шийдвэр гарсан олон албан тушаалтныг ажилд нь томилолгүй өдийг хүрсэн байна. Ийн шүүхийн шийдвэрийг удаа дараа биелүүлээгүй, томилогдсон хугацаа нь дуусч байгаа гэсэн хоёр шалтгаанаар Гаалийн ерөнхий газрын даргын суудал ганхаж эхэлжээ.