Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дарханы замаар явахгүйн тулд Эрдэнэт рүү нисдэг тэргээр очжээ
Тэрбум мод төслийн хүрээнд уулйн баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр мод үржүүлгийн газар нээж байгаа. Өчигдөр нээлтээ хийсэн мод үржүүлгийн газрын нээлт дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх очжээ.
Тэрбээр Дарханы там болсон замаар явахгүйн тулд Эрдэнэт рүү нисдэг тэргээр очсон байна. Ерөнхийлөгч Эрдэнэт дэх "Ачит ихт" үйлдвэрийн эзэмшил газарт нисдэг тэргээрээ бууж үдүүлж угтуулжээ.
"Ачит ихт" нь Эрдэнэтийн зэсийн овоолгоос хууль бусаар авсан хэмээн үргэлж шүүмжлэл дагуулдаг бөгөөд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөх байсан П.Цагааны эзэмшлийнх билээ.
А.Бат