Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана

Нийтэлсэн: Админ 2022-04-29 11:37:08

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.04.29/ суурин 48 цэгт 48 багийн 183 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана. Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 11, II тунд 13, III тунд 52, IV тунд 70, нийт 146 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.800 (77.4 хувь), 16-17 насны 27.099 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.