Төрийн банк 400 гаруй сууц өмчлөгчдийн холбооны удирдлагуудад банкны үйлчилгээний сургалт орлоо

Нийтэлсэн: Админ 2021-11-02 12:28:58
 

Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс өнгөрөгч амралтын өдрөөр “Хөгжлийн зөвлөгөөн-2021” зөвлөлдөх арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд болон гишүүд оролцсон юм.

​

Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтын хүрээнд зорилтот бүлгүүдэд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус арга хэмжээний үеэр СӨХ-ны удирдлагуудад орон сууцны хэрэглээний төлбөрийг хялбар төлөх шийдэл болох “И-биллинг үйлчилгээ” болон зах зээлд шинээр нэвтрүүлээд буй “Киоск төхөөрөмж”-ийг тус тус танилцууллаа.

​

Төрийн банкны хувьд Киоск төхөөрөмжийн үйлчилгээг энэ оны долоодугаар сараас эхлэн нэвтрүүлж, орон сууц, хүн амын төвлөрөл ихтэй өөрийн салбар нэгжүүдэд  байршуулж эхэлсэн.

Мөн И-биллинг үйлчилгээ болон Киоск төхөөрөмжөөр дамжуулан иргэд Төрийн банкны карт болон бусад аль ч банкны картаар орон сууцны хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой болсон.

​

Зөвлөгөөний үеэр Иргэдийн цаг завыг хэмнэсэн Киоск төхөөрөмж болон И-биллингийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, иргэдийн төлбөр тооцоо хийх шинэ сувгийг гаргасан явдалд талархаж байгаагаа арга хэмжээнд оролцогч СӨХ-үүдийн төлөөлөл илэрхийллээ.

​