АТГ-аас "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийж байна
УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Харин сүүлийн үед "Эрдэнэс Монгол" ХХК-д санхүүгийн томоохон зөрчил үүссэн гэх мэдээлэл гараад байсан.
Тодруулбал, энэ нь Австралийн “Jade Gas Holdings” компани Тавантолгой газыг авсантай холбоотой томоохон мөнгөн дүн бүхий зөрчил үүсээд байгаа бололтой. Ямартай ч өнөө орой /2021.10.18/ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын зөвшөөрлийн дагуу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийлээ. Уг ажиллагаа яг одоо үргэлжилж байна.
Эх сурвалж "24tsag.mn"