ЭМЯ: Өнгөрсөн 24 цагт 2612 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт буюу есдүгээр сарын 23-ны өдөр 2612 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдолын 1292 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Харин 1320 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт коронавирусний хүндрэлийн улмаас 12 хүн нас барлаа.
Өнгөрсөн 24 цагт 5844 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.