“MGL” гэсэн өмсгөлгүй рингэнд гарсан М.Мямаржаргал олныг бухимдуулж байна
“Токио-2020” олимпын наадмын боксын тэмцээн дөнгөж сая болж өндөрлөлөө. Тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Мөнхбатын Мягмаржаргал ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын аварга Их Британы тамирчин Прайс Лауренд 0:5-аар ялагдсан юм.
Тэгвэл Монголын тамирчин М.Мягмаржаргал олимпын рингэнд гарахдаа “MGL” гэсэн бичиггүй өмсгөлтэй гарсан нь олны эгдүүцлийг туйлд нь хүргэж байна. Түүний энэхүү гаргасан үйлдэл нь даанч зохисгүй.
Дэлхийн спортын цэнгэл баярын дээд олимп байтугай олон улсын тэмцээн уралдаанд ч улсынхаа нэрийг бичсэн өмсгөлгүй бол тухайн тамирчныг рингэнд гаргадаггүй жишээ олон. Энэ талаар “Токио-2020” олимпын наадмын албан ёсны зурагчин, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Ганбат “Ёстой тэнэг юм аа. Монгол гэдгээсээ ичдэггүй байлтай. Морь хүртэл улсынхаа байзыг зүүдэг” хэмээн цахим хаягтаа бичиж үлдээжээ.