Бямба гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Засгийн газраас баяр наадмын амралтын өдрийг энэ жил ес хоногоор сунгаж, долоодугаар сарын 16-ны ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон юм. Ингэснээр энэ сарын 24-ны бямба гарагийг ажлын өдөрт шилжүүлсэн билээ. Мөн бямба гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Автомашины дугаарын хязгаарлалтын үйлчлэл:
- Даваа гаригт 1, 6-гаар
- Мягмар гаригт 2, 7-гоор
- Лхагва гаригт 3, 8-аар
- Пүрэв гаригт 4, 9-өөр
- Баасан гаригт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.