Ө.Энхтөр Хил хамгаалах ерөнхий газрын дэд даргаар томилогдлоо

Нийтэлсэн: Админ 2021-07-08 22:28:00

Өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газрын хоёр дэд даргыг чөлөөлж орны хүмүүсийг  нь томиллоо. Хил хамгаалах ерөнхий газрын захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон Ерөнхий газрын ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Ганбаатар нарыг өнөөдөр чөлөөлсөн байна.

Хил хамгаалахын дэд даргын албан тушаалд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийг томилжээ.

Дэд дарга Ө. Энхтөрийн товч танилцуулга:


Өлзийбатын Энхтөр, 1965 онд Завхан аймагт төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

1973-1983 онд Завхан аймгийн арван жилийн дунд сургууль, 1983-1988 онд Цагдаагийн дээд сургуульд тус тус суралцаж төгссөн.

1988-1996 онд Завхан аймгийн цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;

1996-1999 онд мөн аймгийн цагдаагийн газарт Мөрдөн байцаах тасгийн дарга;

1999-2007 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга;

2007-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн дарга;

2008-2012 онд Мөрдөн байцаах газрын дарга;

2012-2013 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга;

2013-2016 онд Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга;

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байсан.

Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавъяа”, “Спортын алдар”, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон”, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнагдсан.