Дөрвөн иргэнийг усанд осолдохоос аварлаа

Нийтэлсэн: Админ 2021-06-28 12:21:18
Налайх дүүргийн 1-р хороо Сайхны саравч, Чингисийн өвөлжөө гэх газар охинтойгоо хамт морь унаж гол гаталж байгаад морь нь живсэн, өөрсдөө хоёр эргийн голд модон дээр тогтож үлдсэн гэсэн дуудлагыг 12:43 цагт хүлээн авч, дуудлагын дагуу ОБХ-ийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулан завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан аврах бүлгийн найман алба хаагч 13:05 цагт хүрэлцэн очиж, завиар аврах ажиллагаа явуулан иргэн 30 настай эрэгтэй О.М, дөрвөн настай эмэгтэй М.А-гийн хамт байсныг аварч, аюулгүй бүсэд гаргасан. Дөрвөн настай М.А-г дүүргийн яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн. Мөн тус дуудлагаас буцах замд Баянцагаан давааны харалдаа гол гаталж байгаад живэн, тогтож үлдсэн гэх дуудлагын дагуу очиж иргэн 48 настай эрэгтэй Х.М, 43 настай эмэгтэй Н.С нарыг аюулгүй бүсэд гаргасан байна.