Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн албан хаагчид 4 төрлийн модны тарьц суулгалаа

Нийтэлсэн: Админ 2021-05-15 8:35:00
 

 

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиосонтой холбоотойгоор “Өрх бүр хашаандаа мод тарих” уриалгыг дэмжин төвийн гадна талбай болон ажилтан албан хаагчдын хашаанд улиас, монос, үхрийн нүд, өрөл зэрэг 4 төрлийн модны тарьц суулгацыг  тарилаа.

Мөн уг үйл ажиллагаанд модны тарьц суулгацаар дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Ойн судалгаа хөгжлийн төв/УТҮГ/-ийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. Та мод тарьснаар өөртөө хөрөнгө оруулалт хийж буйгаа битгий мартаарай. Мод тарих гэгээн үйлсэд тань өндөр амжилт хүсэж ногоон ирээдүйг хамтдаа цогцлооцгооё.