З.НАРАНТУЯА: АРЧИЛСАН НАМ ТОДОРХОЙ ХУГАЦААНД ЗАВСАРЛАГА АВНА

Нийтэлсэн: Админ 2018-10-05 5:07:09



УИХ-ын 2019 оны төсвийн тухай хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа ирэх оны төсвийн танилцуулгыг Засгийн газраас эргүүлэн авч, нягтлаад дахин өргөн барих санал гаргалаа. Учир нь хөрөнгө оруулалт, төсвийн хуваарилалт алдагдсан гэж үзэж байгаа юм.


Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас тодрууллаа.

 

-Ирэх оны төсөвт шүүмжлэлтэй зүйл олон байгаа талаар та ярьлаа. Энэ талаар тодруулж өгөөч?


-Төсвийг задалж ярихад эрт байна. Яагаад гэвэл өргөн барьсан төсөлд ьөсвийн хөрөнгө оруулалт щмаш их нэмэгдэж байгаа. Өргөтгөсөн санхүүгийн хүрээнд өнгөрсөн хоёр жилд төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг царцааж байсан.


-Төсвийн хуваарилалт нэлээд маргаан дагуулж байгаа харагдлаа?


Энэ удаа бол огцом нэмэгдэж, их наядаар орж ирж байна. Төсвийн хуваарилалтыг эргэж харахад “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөвт”, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Замгийн газрын мөрийн хөьөлбөр гээд бид нарын эдийн засгаа солонгоруулах, тэргүүлэх салбараа дэмжих энэ бодлоготой ерөөсөө нийцээгүй. Тиймээс би сая чуулганы нэгдсэн хуралдаанд санал гаргаж энэ удаагийн төсвийн хуулиа буцааж аваад, бодлого төлөвлөлтийнхөө хэрэгжилтийг эргэж дүгнэн нийцүүлсэн хариуцлагатай хуваарилалт хийж оруулж ирээч ээ гэсэн саналыг  тавьсан. Монгол Улсын Ерөнхий сайдад би “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлттэй хуулийн хэрэгжилт”-ийн талаар асуудга тавьсан. Асуулгын хариу ирсэн. Үнэхээр хангалтгүй хэрэгжиж байна. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайдын мэдээллийн цагаар уг хуулийн хэрэгжилтийг хянаад, шүүж ярилцан, бодит байдалдаа үнэлгээ өгөх гэж байгаа. Тэгээд энэ төсвөө бид батлахгүй бол 2019 он гэдэг бол УИХ, Монгол Улсын эдийн засгийн хувьд  маш чухал ач холбогдолтой төсөв. Яагаад гэхээр дараагийн 2020-2024 онд засаг барих улс төрийн хүчнийг эдийн засгийн үүрэг хариуцлагууд, том өрүүдийг төлөх ийм хариуцлагатай цаг ирнэ. Тэгэхээр үүнд бэлдсэн, гадаад зах зээлийн тодорхойгүй байгаа нөхцөл байдалд нийцсэн, бүсээ чангалсан, хариуцлагатай төсьийг бид батлах шаардлагатай.


-Хөдөө орон нутаг руу төсвийн ихээхэн хувийг хуваарилсан талаар гишүүд ярьж байна. Энэ талаар ярьж өгөөч?


-Бүх хөрөнгө оруулалтын зардлууд хөдөө орон нутаг руу 50 хувь нь явах гэж байна. Өнөөдөр Монгол Улс хөдөөгийн хөгжлийн бодлого битгий хэл, улсаа хөгжүүлэх тогтвортой бололцооны бодлогогүй явж байхад хөдөө орон нутаг руу ийм их хяналтгүй хөрөнгийг цацах гэж байгаа нь улстөржүүлбэл сонгуулийн зорилготой байна гэж үзэх үндэстэй байгаа. Тийм учраас энэ саналыг тавьсан. Ардчилсан намын бүлэг тодорхой хугацаанд дүгнэлт хийж, үнэлгээ өгтөл  завсарлага авна гэж бүлэг дээр сая ярьж шийдсэн.


Б.Лхам