С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар М.Тулгат даргатай Ардчилсан намын дотоод сунгаа болж өндөрлөлөө. Энэхүү АН-ын цахим сонгуульд С.Эрдэнэ олонхын санал авч ялалт байгуулжээ. АН-ын цахим дотоод сонгуульд нийт 75879 хүн санал өгч 53.7 хувийн ирцтэй санал хураалт болсон байна.
Ингэснээр тэрбээр найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэхээр болж байна.