Сайдын суудлаар 60 тэрбумынхан Халиаруудтай гар барьсан Булганы Тунхаг

Нийтэлсэн: Админ 2018-09-17 5:47:47

Сайдын суудлаар 60 тэрбумынхан Халиаруудтай гар барьсан Булганы Тунхаг


Өнгөрсөн 7 хоногт уулсын чандад улс төрийн хор найрсан сайрхан өдрүүд боллоо. УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтнүүд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дэд дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ЗТХ-ийн экс сайд, УИХ-ын дан дээлтэй ганцхан гишүүн зэрэг олон сонирхолтой зочид Булган аймгийн Тэшиг сум дахь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын урдаас бэлтгэн зассан уушийн газарт хүрэлцэн ирж Монгол Улсын Засгийн газрын хувь заяа болон түүний өнгө төрхийн талаар хичээнгүйлэн ярилцав. Уг уулзалтад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцоогүй нь харин сонирхол татаж байна. Тэрээр энэ өдрүүдэд Говь-Алтай аймагт ажлаар явсан гэх боловч тун нь хэтэрсэн хороос хол байх гэж зориуд ажил гаргаж зугтаасан гэлтэй. Харин Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн уулзалтаас яаран сандран мордсон Я.Содбаатар гишүүний хүсэл биелсэн бололтой ийнхүү "Том ах" нарыг уулын мухарт аваачиж байгаад Зам тээврийн хөгжлийн сайд гэх эрхэм өндөр нэр хүндтэй ажил албыг хаших талаар өрсөлдөгчгүйгээр гар барьж шийдүүлж авч чадлаа. Гэхдээ Я.Содбаатарт хэд хэдэн болзол тулгасан байна. Үүнд : МИАТ-ын хувьчлалыг заавал хийх. Үүндээ хуучин сайд Ж.Бат-Эрдэнийг хаялгүй авч явах МИАТ-ын санхүү эрхэлсэн захиралыг солих Б.Цэнгэлийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар дэмжих Бусад албан тушаалуудад халаа сэлгээ хийж бужигнуулахгүй байх Ерөнхийлөгчийн ая эвийг олоод аятайхан байх Ахиж "Бүлгийн дарга болно" гэж гишүүдийг бужигнуулахгүй байх Л.Оюун-Эрдэнийг ахиж дуугаргахгүй байх Шинэ залуу УИХ-ын гишүүдийг сайд болгодог байдлыг ахин зогсоож дахин давруулахгүй байх зэрэг асуудлууд дээр ах нар гар барин тохиролцжээ. Харин нэр дэвшигч Я.Содбаатар өөрөө Ерөнхийлөгчтэй халзагнаж зөвшөөрүүлэх ажлыг хийлгэх бөгөөд ЕТГ-ын дарга З.Энхболдыг өөрөө услаж маллах ажлыг хариуцахаар тохирчээ. Ийнхүү удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганы эхэнд Я.Содбаатар гэдэг Зам тээврийн хөгжлийн сайдтай болох нь тодорхой болсон бөгөөд өмнө нь тэрээр УУХҮ сайдын албан тушаалаас ухарч Д.Сумъяабазарыг дэмжсэн түүний дараа ЗГХЭГ-ын даргын албан тушаалаас ухарч Г.Занданшатарыг дэмжсэн ингээд хамгийн сүүлд нь ЗТХ-ийн сайдын албан тушаалаас ухрахгүй зүтгэхээр шийдэж 60 тэрбумынхантайгаа гар барьж эв нэгдэлтэй байхаа "Булганы тунхагт" тусгажээ.


С.Нацаг