Скайтел хулгай хийж ирээдүйг өнгөлөхийг уриалав
Үүрэн холбооны оператор Скайтел компани “За яахав чи надаас хүчтэй байг. Би чамаас сэргэлэн байхаа мэдье ээ” гэсэн реклам хийсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж эхэллээ.
Скайтел компани “Ирээдүйг өнгөлнө” уриатай. Гэтэл “Skymedia”-гийнхаа сурталчилгааг хулгай хийж буй дүрс бүхий “За яахав ээ чи надаас хүчтэй байг. Би чамаас сэргэлэн байхаа мэдье ээ” гэсэн бичигтэй хийжээ.
Эл үйлдэл нь анхаарал л татаж байвал тэнэг харагдсан ч хамаагүй гэдэг улстөрчдийн пиарын хандлагыг бизнесмэнүүд даган баясаж байгаагийн хэлбэр болж буй гэлтэй.
"Скайтел" компаний бодлого, стратеги, өдөр тутмын үйл ажиллагаа, маркетингийг АПУ-ын өв залгамжлагчид болон Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүүхдүүд удирддаг. Нийгэмд ийм ёс зүйгүй шум түгээж байгаа нь тэднийг цаашид зөв байж чадах уу гэдэг асуулт уг сурталчилгаатай зэрэгцэн хариултаа нэхэж эхлэв.
Олны анхааралд байдаг Скайтел компани ирээдүйг энэ мэтээр “өнгөлж”, ёс зүйгүй рекламдаа цацсаар байх уу. Үүнд холбогдох албаныхан анхаарал хандуулах цаг хэдийнэ болжээ.