Сонордуулга

Нийтэлсэн: Админ 2020-10-14 20:15:00

Сүүлийн үед сонгуулийн хуулийг зөрчсөн маш ноцтой үйлдлүүд их гарлаа. Харамсалтай нь сонгуулийн ерөнхий хороо, нийслэлийн сонгуулийн хороо, сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах хамаарал бүхий байгууллагууд үл тоон, эрх баригчдад үйлчилж байгаа нь илэрхий байна.

Төрийн эрхийг хууль бусаар авах, сонгуулийн саналын хайрцагт гаднаас нөлөөлөх талаар монгол ардын намын нэр дэвшигчид, бүлэг хүмүүстэй наймаалцаж, тохиролцсон явдлыг шүүхээс урьтаж мэргэжлийн байгууллагаар дамжуулан залилангийн хэрэг хэмээн дүгнэлт гаргалаа. Мөн санаатайгаар нэг хаяганд олон сонгогч бүртгэх гэх мэт маш олон зөрчлийг огтхон ч шийдвэрлэхгүй байсаар саналт хураалт явуулах гэж байна.

Ийм учраас ардчилсан намын зүгээс ардчиллын үнэт зүйл болсон сонгох, сонгогдох эрхийг хамгаалах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг хууль ёсоор байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах сонордуулгыг гаргаж байна.

Сонордуулга

Сонгогч та  сонгуулийн санал өгөхдөө дараах зүйлийг анхаарна уу.

1. Сонгогч таны саналыг хууль бусаар худалдаж авахыг оролдох

2. Хаягийн зөрчилтэй иргэнээр санал өгүүлэхийг завдах /нэг хаяган дээр үндэслэлгүй олон хүн бүртгэлтэй байх/ 

3. Нас барсан болон гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэний өмнөөс санал өгөх

4. Нэг хүн олон дахин санал өгөх

5. Иргэний үнэмлэхгүй иргэнээр хурууны хээгээр санал өгүүлэх

6. Сонгуультай холбоотой хууль бус үйл ажиллагаа болон нотолгоонд тулгуурласан баримт өгсөн иргэний мэдээллийг сонгуулийн хуулинд заасан дүнгээс 2 дахин үнээр өсгөж урамшуулж авна.

Утас: 98061206, 11-321204

Ардчилсан нам