Алдарт Пабло Неруда ба дуучин Э.Энхтөр
Хөгжмийн зохиолч, дуучин Э.Энхтөр сүүлийн үед уран бүтээлийн ургац арвин явна. Хөгжмийн зохиолч, дуучин Э.Энхтөрийг нэгэн үеийн Монголын ТОП Boy Band “Free zone” хамтлагийн ахлагч гэдгээр нь уншигч та бүхэн маань сайн мэдэх байх.
Саяхан болсон Төрийн банкны шилдэг картаар үйлчлэгч байгууллагуудад зориулсан харилцагчийн өдөрлөгийн үеэр дуучин Э.Энхтөрийн уран бүтээлийг шимтэн сонсох, даган бүжих хүмүүсийг харж суухдаа “Алдарт Пабло Неруда ба Дуучин Энхтөр” гэсэн нийтлэлийн сэдэвтэй болсон юм.
Алдарт зохиолч, яруу найрагч Пабло Нерудагийн нэгэн шүлгэнд Э.Энхтөр ая хийснээр “Энэ шөнөөр би” хэмээх нэгэн гайхалтай уянгийн дуу төрсөн түүхтэй.
Энэ шөнөөр би хамгийн гунигтай шүлгийг бичиж байна
Энгүй хагацалд автсан одод алсад харвалаа гэж
Салхи хүртэл тэнгэртээ товхчин эргэлдэж
Санаашрал гунигийн дуу аяллаа гэж бичиж байна.... Шүлгийн хэсгээс
“Энэ шөнөөр би”:
Пабло Неруда, түүний талаар товч өгүүлэхэд тэрээр 1904 онд өмнөд Америкийн Чили улсад төрж 19 насандаа анхны яруу найргийн номоо “Бүрэнхий шөнөөр” нэртэйгээр хэвлүүлж байжээ. Үүнээс нэг жилийн дараа “Хайрын хорин шүлэг харууслын нэгэн дуу“ нэртэй хоёр дахь шүлгийн номоо хэвлүүлсэн нь түүнийг олонд таниулж ирээдүйн Нобелийн шагналын эзэн болох эхлэл байв. Пабло Неруда 1927 онд дипломат албанд ажиллах хүртлээ уран бүтээлээ хийсээр байсан ба улс төрийн нэрт зүтгэлтэн болсон хойноо ч зохиол бүтээл туурвиж байв. 1949 онд дэлхийн Энхтайваны зөвлөлийн гишүүн болж тун удалгүй Сталиний нэрэмжит Энхтайваны шагнал мөн 1955 онд нэрт уран зураач Пабло Пикассогийн хамт Дэлхийн Энхтайваны шагнал хүртсэн юм. Энэ шөнөөр би хэмээх шүлгээ 1962 онд нэгэн хайрын түүхээсээ сэдэвлэн бичжээ. 1971 онд Нобелийн шагнал хүртсэн Пабло Неруда 1973 онд 69 насандаа төрөлх Чили улсын нийслэл Сантиаго хотноо нас барсан бөгөөд одоог хүртэл түүний нас барсан шалтгаан учир битүүлэг хэвээр үлдсэн юм.
“Энэ шөнөөр би” дуу төрсөн түүх асар арвин бөгөөд хөгжмийн зохиолч Э.Энхтөр 2017 онд ая зохиож 2018 онд Чингис Хаан хамтлагийн даралтат хөгжимчин Байдрагийн студид бичүүлжээ. Соль гитарыг гитарчин Атка тоглож шүлгийн уншдаг хэсгийг жүжигчин СТА Цэрэнболд, эмэгтэй хоолойг Оюунтунгалаг уншсан байна. Шүлгийн энэ хослол дууны оргил хэсэг бөгөөд гайхалтай болсон талаар тус дуунд дуртай соносгчид сэтгэгдлээ хуваалцсаар байна. Хөгжим сонирхогч залуус Оюунтунгалагийг Хөх тэнгэр радиогийн хөгжийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр таних ба одоо тэрээр Швеицарь улсын Женев хотод Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагад ажилладаг юм байна.
Ийнхүү нэгэн алдарт шүлэг олон уран бүтээлчдийн хөдөлмөрийн үр дүнд төрсөн бөгөөд шүлгэлсэн дүрс бичлэгийг Монгол бичгийн калиграфт үндэслэж хийсэн нь олон сонсогчдын талархал хүлээж байна. Дууны шүлгэнд асар өндөр цензурь тавьдаг дуучин Э.Энхтөрийн хувьд өмнө нь Оросын алдарт яруу найрагч Александр Блокийн 1915 онд бичсэн “Үнэнчээр хайрлаж дурлана” дууг дуулсан. Харин одоо дахин нэгэн алдартай хүний шүлгээр хийсэн дууны бичлэг дууссан бөгөөд тун удахгүй фенүүд нь сонсох л үлдлээ. Мөн Англи улсын Лондон хотноо сурч боловсор ч, ажиллаж амьдарч байсан үе үеийн Монголчуудадаа зориулсан “Лондон гитар” дуу нь тэдний сүлд дуу болжээ.
Лондон гитар:
Дуучиндаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.