Тусгай үүргийн нислэгээр 266 иргэн эх орондоо ирлээ
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа.
Уг нислэгээр 266 иргэн ирж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Тоёоко Инн”, “Корпорэйт”; зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоног тусгаарлахаар боллоо.
Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штабад Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тусгай нислэгийн үйл ажиллагааг танилцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.