НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ НЯМ ГАРИГТ ЯВАГДАНА
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ НЯМ ГАРИГТ ЯВАГДАНА
НӨАТ-ын урамшууллын долдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 19 буюу ням гарагт явагдана. Иргэд долдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18590, 200 мянган төгрөгийн азтан 1872, нэг сая төгрөгийн азтан 188, таван сая төгрөгийн азтан 13, 10 сая төгрөгийн азтан гурав тодорч, нийт 20666 иргэн азтан болжээ.
Б.Лхам