Г.Нэргүй: IV сардаа багтаж гэр хорооллын өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж дуусна

Нийтэлсэн: Админ 2020-03-30 10:26:02

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж байна. 

Сайжруулсан түлшийг энэ жилээс хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор гэр хорооллын өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй тараахаар болсон. Угаарын хий мэдрэгч тараах ажлыг ирэх сард багтаан дуусгана гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ. 

Өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн газар нус, цэр, шүлсээ хаяхгүй байх амны хаалтаа зүүж байх зэрэг шаардлагыг тавин ажиллаж байна. Нийт 1802 эргүүл 243 цэгт байрлан ажиллаж байгаа бөгөөд нийт 16994 иргэнд зөвлөмж өгч, тарааж ажилласан байна. 

Нийт 764 аж ахуйн нэгжид ариутгал хийсэн бол 7359 иргэнд анхааруулга сануулга өгөөд байна. 

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 62 тоот тогтоолын хүрээнд нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх ажлыг цагдаа болон мэргэжлийн хяналтын газрууд зохион байгуулан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 35951 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийжээ. 

Нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.