Нийт 25 990 иргэн НӨАТ-ын азтан боллоо
Өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 29-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 03 дугаар сарын 21-ний 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 26,237,085 баримт хамрагдсанаас:
5 сая төгрөгийн 3
3 сая төгрөгийн 24
1 сая төгрөгийн 235
100 мянган төгрөгийн 2339
30 мянган төгрөгийн 23389 баримт тохиролд таарч, нийт 25,990 иргэн азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 93881176.
Супер азтан тодорлоо. Супер сугалааны дугаар 35313387.