ЭМЯ: 300 тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна. Тус газраас мэдээлснээр дэлхийн 166 улсад өвчлөл тархсан байна. Зарим Европын орнууд гадаадын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, эмнэлгийн байгууллагууд тусламж үзүүлэхээс татгалзаж эхэлсэн байна. Харин БНХАУ-ын Ухань муж коронавирусийн халдварыг хяналтдаа авчээ. Монгол Улсын хувьд иргэд бэлэн байдлаа хангаж урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж байгаа ч гудамж талбайд амны хаалтаа ил задгай хаяж байгаа нь өвчлөл тархах өндөр эрсдэлтэй гэдгийг сэрэмжлүүллээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлснээр 2775 хүн ажиглалтад орсноос 1706 хүн эмчийн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар 300 тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Станбул-УБ чиглэлээр 200 хүн иржээ. Жаргалант, Асралт мед эмнэлэгт тусгаарлалтын ажиглалтад авсан гэдгийг хэллээ. Тэрбээр “Станбул-УБ чиглэлийн нисэх тусгай үүргийн онгоцоор тархи зүрхний эмгэгтэй хүүхэд Станбулын онгоцоор ирээгүй. Түүнчлэн иргэд Сэлэнгэ Баян-Өлгий аймгийн хилийн боомтоор иргэд орж ирж байгааг мэдээлэв. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг бүрэн хангаж байна. Ачаалал ихэсвэл Арьс судлалын үндэсний төвд 107 ор бэлтгэсэн. СХД, Чингэлтэй, Багануур, Налайх эмнэлгийн ор чөлөөлж нийт 700 ор гаргах боломжтой гэж тооцсон. Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хуралдуулахаар төлөвлөсөн. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим сургалтад оролцсон. Бид эмч мэргэжилтнүүдээ зөв байршуулахад анхаарч байна. Эмчилгээний хувьд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу БНХАУ-тай ижил эмчилгээг хийж байна” гэлээ.