Теле хичээл үзэхэд дата унахгүй боллоо
БСШУСЯ болон Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газраас салбарын үүрэн холбооны оператор компаниудад өгсөн чиглэлийн дагуу цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан www.econtent.edu.mn цахим сайтад байрласан “Теле хичээл”-ийг датагаараа үнэ төлбөргүй хандан үзэх боломжийг бүрдүүллээ.
Санамж: Энэхүү урамшуулал нь зөвхөн www.econtent.edu.mn цахим сайт руу хандахад үйлчлэх бөгөөд гар утасны Econtent апликейшн ашиглахад дата төлбөр тооцогдохыг анхаарна уу.