Шинэ Зеланд Улсад суугаа Монгол иргэдийн анхааралд

Нийтэлсэн: Админ 2020-03-13 14:55:33

Шинэ Зеланд Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 3 дугаар сарын 13-ны байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ын 5 тохиолдол бүртгэгдээд байна. Эрүүл мэндийн яамнаас халдварын голомттой улсад зорчоод ирсэн, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлаж, ажиглалт хийхийг зөвлөж буй бөгөөд одоогийн байдлаар 3,038 хүн өөрсдийгөө тусгаарлаад байна. Мөн шинжилгээнд хамрагдсан 379 хүний хариу сөрөг гарсан байна.

Цаашид тус улсад “COVID-19”-ын сэжигтэй тохиолдол нэмэгдэх магадлалтай байгаа тул иргэд та бүхнийг олон нийт цугларсан газраас аль болох хол байж, суугаа хотын эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврийг сайтар сахиж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.

Халуурах, ханиалгах болон COVID-19-ийн бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд суугаа хотын эмнэлэгтээ утсаар мэдэгдэх, Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны албан ёсны www.health.govt.nz цахим хуудаснаас мэдээлэл авах, COVID-19-ийн шуурхай албаны 0800 358 5453 утсаар зөвлөгөө авна уу.

 

Эх сурвалж: Mongolian Embassy in Australia