ЭМЯ: Халдвар авсан хүмүүсийн 60 гаруй хувь нь өвчлөл гарсан оронд аялсан
Дэлхийн 99 улсад шинэ Коронавирусийн халдвар бүртгэгдсэн тухай өчигдөр мэдээлэлж байсан бол өнөөдөр 105 улс болж өссөн байна. 24 цагийн дотор 6 оронд өвчлөл нэмэгдсэн байна.
Сүүлийн 14 хоногийн тархалтын байдлыг харахад 60 гаруй хувь нь өвчлөл гарсан оронд аялсан өгүүлэмжтэй байна. Витнам улсад 18 дахь тохиолдол бүртгэгдсэн. 18 дахь тохиолдол нь нэг онгоцонд өвчтэй хүнтэй явсан 30 хүн нэгэн зэрэг вирусийн халдвар авсан байна. Тиймээс өвчлөл гарсан улс оронд аялахгүй байхыг уриалж байна.