МИАТ зарим чиглэлийн нислэгүүдийнхээ цуцлагдсан хугацааг сунгалаа
COVID-19 (корона) вирусний тархалттай холбоотойгоор Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК-ийн БНСУ-ын Сөүл, Пусан болон Япон улсын Токио чиглэлийн бүх нислэгүүдийн цуцлагдсан хугацааг 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаагаар сунгасан болно.
Жич: Зорчигчид Та бүхэн тийз худалдан авсан агент руугаа холбогдоно уу!
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаараас авна уу.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК