3×3: Энэтхэгт болох олимпийн эрхийн тэмцээн хойшлогдлоо

Нийтэлсэн: Админ 2020-03-05 15:48:10

FIBA  буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Энэтхэг улсын Банглоре хотод энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулагдах байсан Токио-2020 олимпийн наадмын 3х3 төрлийн эрх олгох тэмцээн Сovid-19 вирусийн тархалтын улмаас хойшлох болсныг мэдэгдлээ.

Тус тэмцээнд нийт эрэгтэй, эмэгтэй 20 улсын шигшээ баг олимпийн эрхийн төлөө өрсөлдөх байсан юм. Та бүхэндээ хэсгийн онолтыг танилцуулья.

Олимпийн эрхийн тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сард Унгар улсын Будапешт хотод зохион байгуулах талаар IOC буюу Олон улсын олимпйин хороо, FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой зөвшилцөж байгаа ажээ.

Мөн FIBA 3×3 U17 Asia Cup, FIBA 3×3 Asia Cup тэмцээнүүд ч товлогдсон өдрүүдээсээ хойшилж байгааг мэдэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: MONGOLIAN 3X3 BASKETBALL ASSOCIATION/MGL3X3