84 дүгээр сургуулийн багш, ажилчид нэг өдрийн цалингаа хандивлав
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлд нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны боловсролын байгууллагуудыг уриалан, “Монгол Улсын анхны цахим сургууль”-Улсын тэргүүний 84 дүгээр сургууль хандивын аянд нэгдлээ.
Тус сургууль нийт 235 багш, ажилтантай бөгөөд нэг өдрийн цалин болох 7,7 сая төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм.
Дашрамд дурдахад боловсролын байгууллагуудаа түүчээлэн Баянзүрх дүүргийн Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, ажилчид нэг сарын унааны мөнгө болох 2 сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст мөн хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.