ЭЕШ-т бэлтгэхэд зориулсан теле хичээлийг боловсруулж байна
Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлаад байсан бол өнгөрсөн сард уг хугацааг сунгах шийдвэр гарсан юм.
Иймээс энэ сарын 14 -ний өдрийг хүртэл өмнөх теле хичээлийг давтан хүргэх юм. Энэ хооронд суралцагсдад зориулсан шинэ агуулгаар шинэ хичээлийг боловсруулан, теле хэлбэрээр бэлтгэх юм. Тухайлбал, энэ сарын 09-өөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэхээр төлөвлөж байгаа аж.