NASA коронавирусийн эерэг үр дүнг нэрлэв
АНУ-ын Сансар судлалын үндэсний агентлагийн мэргэжилтнүүд титэмт вирусийн дэгдэлтийн эерэг үр дүнг олж харжээ. Халдвараас сэргийлэхийн тулд Хятадад авч хэрэгжүүлж буй байгаа арга хэмжээний үрээр тус орны экологийн байдал эрс сайжирч байгаа аж.
Хөл хорио тогтоосон Ухань хотод л гэхэд үйлдвэрүүдийг нь хааж, тээврийн хөдөлгөөнийг хязгаарласнаар агаар мандал дахь хүлэмжийн хий эрс буурчээ. "Нэгэн хүчин зүйлээс үүдэн асар уудам нутагт агаар мандалд хаягдах хорт хий ингэж буурсныг бид харж байна" хэмээн NASA мэдэгдэв.
Хятадын төв ба зүүн нутгаар агаарын бохирдол 10-30 хувиар буурчээ.