Өнгөрсөн онд 29 мянга нь “Приус” импортолжээ
Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр манай улс 2019 онд 94 мянга 543 авто машин импортоор авсан байна. Үүнээс 69472 нь суудлын, 23050 нь ачааны авто машин юм байна. Суудлын авто машины 29 мянга гаруйг нь “Приус” маркийн авто машин эзэлжээ.
Мөн 1543 автобус, 478 трактор худалдан авчээ. Импортоор авсан нийт машиныхаа 68305-ыг нь Япон улсаас, 15873-ыг БНСУ-аас авсан бол үлдсэнийг нь бусад улс орнуудаас оруулан иржээ.
Гаалийн ерөнхий газраас гаргасан статистик мэдээллээс харвал монголчууд шатахуун, цахилгаан хосолсон хөдөлгүүртэй авто машиныг хамгийн ихээр худалдан авах болжээ. Монгол Улсын 2019 оны авто машины импорттой холбоотой статистик мэдээллийг дараах инфо графикаас харна уу.