Ерөнхийлөгч цагаан сар тэмдэглэхгүй байх зарлигийн төсөл хүргүүллээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Цагаан сарын баярыг хориглох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Тодруулбал, Улсын Онцгой комисс Цагаан сарыг тэмдэглэхгүй байх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Улмаар Ерөнхийлөгч цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох тухай зарлиг гарсан байна. Ерөнхийлөгчийн зүгээс энэхүү зарлигийн төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ.