АН-аас мэдэгдэл гаргалаа
Өнөөдөр АН-аас хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд "БНХАУ-д АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс ХКН-ын урилгаар айлчлаад ирсэн. УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын нэр хүндийг унагах, гүтгэлгийн шинж чанартай мэдээг тарааж байгааг эсэргүүцэж байна. АН-ын зүгээс бусад улс орон, сайн хөршийн харьцаа, намуудын харилцаа холбооны талаар хийж байгаа бөгөөд сонгуулийн санхүүжилтийн талаар огтоос яригдаагүйг хатуу мэдэгдэж байна" гэжээ.