Ханбогд, Гурвантэст өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод коронавирусийн хоёр тохиолдол батлагдсан. Иймд тус боомттой ойролцоох Өмнөговь аймгийн Ханбогд, Гурвантэс суманд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын өчигдөр /2020.02.09/ гаргасан захирамжийн дагуу ийнхүү коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад байгаа аж. Энэ хүрээнд үйлчилгээний байгууллагуудад амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг анхааруулжээ.