Ерөнхий сайд аа, шударга л бай л даа

Нийтэлсэн: Админ 2018-08-02 13:21:35

Ерөнхий сайд аа, шударга л бай л даа



Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намаасаа зарим нэг нэр бүхий хүмүүсийг хөөх тухай яриа гарсан талаар тус намынхан шуугиж байна. Тус удирдах зөвлөлийг хуралдуулах болсон шалтгаан нь гэвэл намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг нэг мөсөн буулгаж авахын тулд өөрийн талын хүмүүстээ үүрэг өгч М.Энхболдын хамаарал бүхий хүмүүсийг намаасаа хөөх тухай асуудлыг хөндөж гарга хэмээжээ.




Мэдээж түүний хорхойтой араанд зуугдсан хүн нь 60 тэрбумын гэх хэрэгт нэр нь холбогдсон Ц.Сандуйн нэр дуулдаж байгаа тухайг баттай эх сурвалж мэдээлж байна. Уг нь У.Хүрэлсүх тус намын дарга хүн. Тэрбээр 60 тэрбумын гэх хэрэг огт болоогүй яригдаад өнгөрсөн асуудал гэдгийг хамгийн сайн мэдэх хүн нь. Тэгвэл яагаад Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд дээрх асуудлыг улам ихээр хурцдуулж “уяаны хүүхэд” болох УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрднээр угт нь тултал яриулах болов гэдэг нь маш энгийн. Өөрөөр хэлбэл, тэд өнөөдөр улстөрд хамгийн их нөлөөтэй хүн гэгдэх М.Энхболдыг замаасаа зайлуулж байж өөрсдийн хүслээ гүйцээж Засгийн бүхий л эрх мэдлийг гартаа оруулахыг хүссэн хэрэг.



Хэрвээ гэмт хэрэг хийсэн гэдэг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад У.Хүрэлсүх өнөөдрийн албан тушаалдаа бярдаж ийнхүү аашлавал маш олон намын гишүүд нь гэмт хэрэгтэн болно.Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, сайд асан Д.Бадамжунай нар есөн жилийн өмнө Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт холбогдож байсан. Мөн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан хэргээр 2015 онд шүүхээс 2.6 жилийн ял авч шоронд орсон. Түүнчлэн хотын дарга асан Билэгт, Ц.Батбаяр нарыг Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргын ажлыг давхар хашиж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээж 2014 оны долоодугаар сард шүүхээс ял ногдуулж байсан.



Мөн тус намын олон ч аймгийн Засаг дарга нар авлига албан тушаалын хэргээр аавынд сууж эхнээсээ суллагдсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Ерөнхий сайд асан С. Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт буруутгаж буй гээд тус намын лидерүүдтэй холбоотой маш олон гэмт хэргүүд бий. Дээрх нэр бүхий хүмүүс намынхаа удирдах зөвлөлөөр орж зэмлэл хүртэх нь бүү хэл одоо бүгд төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс. Эдгээр хүмүүс яагаад өнөөдөр гэм зэмгүй ийнхүү төрийн албанд ажиллах болов оо Ерөнхий сайд аа.



Та ч мөн адил Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр харь оронд казинодож бүхэл бүтэн банк дампууруулсан хэрнээ яагаад өнөөдөр Ерөнхий сайд гэх албан тушаалыг хашиж нэр цэвэр хүн шиг худлаа жүжиглэх болов оо. Өнөөдөр эсрэг намын тань захиалгаар танай намд шургалан орж ирсэн гэмт этгээдтэй хавсран УИХ-д олуулаа болох амжилтыг авчирсан намын нөхрөө буланд шахаж намаасаа хөөх тухай ярих болов оо.



Тиймээс шударга л бай л даа Ерөнхий сайд аа.