Өрсөлдөх чадвараар Орхон аймаг дахин тэргүүлж, Булган сүүл мушгив
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019" -ын үр дүнг танилцууллаа.
Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ /чадавх/, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 орчим шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцжээ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв сүүлийн найман жилийн хугацаанд уг судалгааг жил бүр хийдэг юм. Тайлангаас харахад аймгуудын өрсөлдөх чадвар 2019 онд нэлэнхүйдээ нэмэгдсэн байна. 2018 онд аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 62 байсан бол өнгөрсөн онд 68 болж өсжээ.
Энэ жилийн хувьд өрсөлдөх чадвараар Орхон аймаг дахин тэргүүлсэн бол хоёрт Өмнөговь, гуравт Дорноговь аймаг жагссан байна.
Энэ хугацаанд:
- Аймгуудын өрсөлдөх чадварын оноо жилээс жилд өсөх хандлагатай байна
- Хамгийн тогтвортой байгаа бүлэг нь дэд бүтэц
- Харин эсрэгээрээ хамгийн тогтворгүй онооны хувьд өөрчлөлтүүд их байдаг бүлэг нь засаглалын үр ашиг бүлэг байна
Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцдог.
Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг.
- Орхон 100
- Өмнөговь 97
- Дорноговь 94.5
- Дархан-Уул 94.2
- Дорнод 87
- Говь-Сүмбэр 80
- Сүхбаатар 73
- Өвөрхангай 71.8
- Увс 71.6
- Сэлэнгэ 71.2
- Хэнтий 70
- Төв 67
- Баян-Өлгий 60
- Ховд 59
- Хөвсгөл 57
- Завхан 54
- Баянхонгор 48
- Дундговь 46.8
- Говь-Алтай 46.1
- Архангай 39
- Булган 37