Нийслэлийн Худалдан авах газрын дарга Э.Болормаа тендер зувчуулдаг гэв үү
Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь ажиллаж амьдарч байгаа нийслэл хотод тулгамдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал бий.
Тэр хэрээр хотын удирдлагуудаас хурдтай, эрч хүчтэй, шударга зөв шийдлийг шаарддаг. Их хотын бүтээн байгуулалтын олон зуун ажлыг хэрэгжүүлэх үүргийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулдаг. Тус газар хэрхэн шударга ажиллахаас нийслэл хотод хэрэгжиж байгаа ажлын чанар, стандарт, ажлын үр дүн шууд хамааралтай гээд хэлчихэд нэг их хэлсдэхгүй. Харамсалтай нь тус газрын даргаар ажиллаж байгаа Э.Болормаа гэгч өмнө нь ажлын хариуцлага алдаж ажлаасаа чөлөөлөгдсөн боловч гурван шатны шүүхийн шийдвэрээр Нийслэлийн худалдан авах газрын даргаар эргэж томилогдсон гэдэг.
Тэрбээр хэд хэдэн ажилтнаа хууль бусаар удаа дараа халж, түүгээр зогсохгүй өөртэй нь хувийн харилцаатай гэгддэг Т-ыг Сонгинохайрхан дүүрэгт мэргэжилтнээр ажиллаж байхад нь дэргэдээ татаж, томилон ажиллуулж, түүгээрээ дамжуулан хэдэн арван тэрбумын тендерийг завших, зувчуулах үйлдлийг “гардан хэрэгжүүлж” байгаа тухай мэдээлэл сонсогдох боллоо.
Түүгээр зогсохгүй хотын даргын зөвлөхүүдтэй ойртон нөхөрлөж, тэдний хувийн ашиг сонирхол, тендерийн асуудлыг шийдвэрлэж өгдөг тухай ч төрийн албан хаагчид дунд яриа гарах болжээ. Татвар төлөгчдийн мөнгийг хэдэн арван сая, тэрбумаар нь баруун солгойгүй “хулгайлж” байгаа энэ мэтийн албан тушаалтнуудтай АТГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хэзээнээс тэмцэж эхлэх вэ, эсвэл тэд энэ мэтийн бусармаг үйлдлээ үргэлжлүүлсээр л байг уу...???
А.Тамир