Ц.Цэрэнпунцаг гарьд Улиастай сумын өрхийн эмнэлэгт эмнэлэгийн тоног төхөөрөмж хандивлалаа
Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн үүсгэн байгуулсан "Огторгуйн Цагаан Гарьд" сан Завхан аймгийн Улиастай сумын хоёр өрхийн эмнэлэгт тус бүр нь 30 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн иж бүрэн тоног төхөөрөмж хандивлалаа. Ингэснээр аймгийн иргэд цус, шээсний ерөнхий шинжилгээ болон олон төрлийн сэргээн засах эмнэлгийн үйлчилгээг өрхийн эмнэлгээсээ авах бүрэн боломжтой болж байна. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаалал буурч ард иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай өрхийнхөө эмнэлгээс авдаг болох юм.