Архангайд галзуу чоно айл руу дайрчээ
Архангай аймгийн Тариат суманд энэ сарын 13-нд малчин Э-гийн хотонд чоно орж ирсэн мэдээ Мал эмнэлэгийн газарт иржээ. Аргамжаатай морь руу дайрч, нохойтой нь ноцолдоход нь буудаж алсан байна. Улмаар малчин Э-г сумын эмнэлэгт авчирч вакцин хийж, шаардлагатай эмчилгээг хийж байгаа гэнэ. Харин алагдсан чонын дээжийг Архангай аймгийн Мал эмнэлэгийн лабораторийн шинжилгээнд өгөхөд урьдчилсан байдлаар галзуугийн шинжи тэмдэг илэрсэн байна.