Хэрлэн голын загасны ичээ бүхий газруудад автомат камер суурилууллаа
Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, амьтны хэвийн өсөх, үржих нөхцөл алдагдахаас сэргийлэх, зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй загас барих, агнах зөрчлийг таслан зогсоох зорилгоор Хэрлэн голын загасны ичээ бүхий газруудад хөдөлгөөн мэдрэгч автомат камер суурилуулжээ. Камераар илэрсэн зөрчлийг холбогдох байгууллага шалгаж байна. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч амралтын өдрүүдэд Хэрлэн гол дахь загасны ичээ, загасчдын гаргасан зам дагуу шалгалт хийж, зөвшөөрөлгүйгээр загас барьж байсан иргэдийг илрүүлсэн байна.