Мал тооллого орон даяар эхэллээ
Монголын Улсын жилийн эцсийн мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд зохион байгулдаг. Энэ дагуу 2019 оны мал тооллого орон даяар эхэллээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.