"НО" НЬ ИЛЭРСЭН "ТРАФИГУРА" МОНГОЛООС ЗУГТАЖ ЭХЭЛЛЭЭ
“НО” НЬ ИЛЭРСЭН “ТРАФИГУРА” МОНГОЛООС ЗУГТАЖ ЭХЭЛЛЭЭ
Монголд байтугай дэлхийн улс орнуудад найруулсан шатахуун борлуулдаг. Тэр нь чанарын шаардлага хангадаггүй гэх намтар түүхтэй “Трафигура” хэмээх компанийн “но”-г зарим нэр бүхий ѳдѳр тутмын сонин хэвлэлүүд илрүүлээд байгаа юм.
Багахангайд шатахуун найруулж манай импортлогчдод нийлүүлэхээс гадна тѳрийн томчуудтай холбогдож, татвараас зайлсхийсэн гэдэг мэдээлэл ч бий. Энэ бүхэн ил болохтой зэрэгцэн тус компанийн удирдлагууд хэд хэдэн Монголд ирж хуралджээ. Ингээд эцэст нь тэд Монголоос “нүүхээр” шийдсэн бололтой.
Үйл ажиллагаагаа хумьж эхэлжээ. Тухайлбал, “Трафигура”-гийн “нэрийн барааны дэлгүүр” болсон ганц ШТС байдаг. Хуучнаар Тариалан эрхлэлтийн сангийн дэргэдэх, манайхан Яармагийн гүүрний гэдэг ШТС-аа саяхнаас хаасан байна.
Эх сурвалж: news1.mn Ѳ.Гомбо