З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорихоор болжээ
Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай боллоо. Уг хурлаас З.Баянсэлэнгийг 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хорихоор болсон бөгөөд Шүүх хурал тав хоногийн дараа дахин товлогдох юм байна. Шүүх хуралд З.Баянсэлэнгийн өмгөөлөгч М.Мөнхсайханыг оролцуулаагүй юм. Сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн аравдугаар сарын 21-нд шүүхийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар З.Баянсэлэнгийг цагдан хорьсон билээ. Түүнийг хоригдож байх хугацаанд төрсөн дүү нь өөд болж, батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм.